Налайхын нүүрсний ордод нэг хүн амиа алджээ

МХЕГ-аас энэ сарын 1-нээс эхлэн Налайхын нүүрсний орд газарт үйл ажиллагаа явуулж байгаа нүүрс олборлогчдод шалгалт хийж 14 аж ахуйн нэгж, хууль бусаар олборлолт явуулж байгаа 186 амны үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан билээ.   Шалгалт хийсэн Ажлын хэсэг ажиллах хугацаандаа нүүрс олборлогч иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн байнгын эсэргүүцэлтэй тулгарч байгаа аж. Мөн Улсын байцаагчийн тавьсан лацыг хөндөж эвдэх, лацадсан лебёдка троссны хажуугаар өөр техник хэрэгсэл ашиглах зэргээр нүүрс олборлосон 20 гаруй зөрчлүүд гарч, нэг хүний амь эрсэджээ. Уурхайн хаагдсан ам, малталт руу дураараа орох, амь эрсдэх магадлал өндөр байгаа тул ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд Налайх дүүргийн ард иргэд болон төрийн байгууллагыг нүүрсээр хангах асуудлыг шийдвэрлүүлэх, нүүрсний ордыг цагдаа, дотоодын цэргийн түр хамгаалалтанд авах, ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах арга хэмжээ болон хогийн цэгийг цэгцлэх, уурхайн ам, малталтуудыг хааж, зарим боломжтой ордуудын аюулгүй байдлыг хангасанаар ажиллуулах ажлыг зохион байгуулах, санхүүжилтийг зохих эх үүсвэрээс шийдвэрлүүлэх, нүүрс олборлосны улмаас эвдэрсэн газрын байгаль орчинд учруулсан хохирлыг тооцуулах ажлыг хийлгэх тогтоолын төсөл боловсруулаад байгаа аж.

П.Наран

0 comments:

Post a Comment