"Хүнсний аюулгүй байдлыг яаж баталгаажуулах вэ" Дугуй ширээний ярилцлага Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр 11.00 цагт болно.
Энэ үеэр төр хүнсний аюулгүй байдлыг хангах стратегийн ямар бодлого барьж байгаа, хуулийн хэрэгжилт бодит амьдралд биелэлээ олох уу, хувийн хэвшлийнхэний үүрэг оролцоо ямар байх, хуулийн мэдээлэл сурталчилгааг хэн хийх, хэрэгжилтийг хэрхэн хянаж, яаж хариуцлага тооцох зэргийг хөндөн ярилцана. Энэхүү арга хэмжээнд Шадар сайдын ахлах зөвлөх Н. Батсуурь, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйлдвэрлэл үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л. Гэрэлмаа болон холбогдох бусад албаныхан оролцоно.
П.Наран
0 comments:
Post a Comment