Хойд Солонгос дайны байдалд бэлдэж Их Удирдагч нарынхаа зургийг хадгалах үүрэг өглөө

Хойд Солонгос улс Энхийн гэрээгээ цуцлана гэж мэдэгдсэн даруйдаа иргэдээ дайны байдалд бэлдэх хэрэгтэй үүрэг өглөө.

Дайнд бэлдэхдээ хамгийн түрүүнд аав , хүү Их Удирдагч   Ким Ил Сен , Ким Ил Жонг нарын хөрөг зураг зургийг хадгалах арга хэмжээ авахыг үүрэг болгосон ба үүний тулд урьдчилан 10 см зузаан ,60 см урт  нүх  бэлдэх хэрэгтэй гэжээ.

Дайн болоход гэрээсээ авч гарах зүйл  бол  мөнгө төгрөг бус, идэх хоол ч бус харин айл болгонд байдаг эдгээр зурагнууд гэсэн тушаалыг 1992 онд 2 Солонгосын харьцаа муудаж байхад ч гаргаж байсан удаатай. Тухайн үедээ уг хөрөгнүүдийг хадгалах нүх бэлдээгүй иргэд хуулийн дагуу хатуу шийтгүүлэн шоронд орж байсан юм байна.

0 comments:

Post a Comment