Хүүхдийн төлөө гэсэн байгууллагуудын талаар баримт дэлгэнэ

Хүүхдүүд гэмт халдлага, осол аюулд өртөж, хурдан мориноос унаж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянадаггүй, хүүхдийн гэсэн 300 гаруй объектийг хувьчлал нэрээр тараасан, олон улсын байгууллагуудаас их хэмжээний мөнгөн дэмжлэг авдаг боловч, ил тод байдаггүй талаар Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо, Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвөөс баримт жишээ дэлгэж мэдээлэл хийнэ. Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбооны ерөнхийлөгч С.Чулуунбаатар, ЕНБД Т.Эрдэнэцэцэг болон Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвөөс баримт жишээ дэлгэж мэдээлэл хийж дөрөвдэх засаглалд хандаж уриалга гаргана. Энэхүү хурал өнөөдөр 13.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд болох юм.
П.Наран

0 comments:

Post a Comment