Герман улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн түүхийн томоохон гэрч бол Берлиний хана. Энэ ханыг буулгах эсэх тал дээр хүмүүс олон янзын байр суурьнаас хандаж байдаг. Германчуудын олонхи нь энэ ханыг буулгалгүй хадгалж үлдсэн нь дээр гэсэн байр суурьтайгаас гадна ханыг эрх чөлөөний бэлэг тэмдэг хэмээн хүлээн авдаг байна. Харин цөөнх нь хар дурсамжтай энэ ханыг буулгах ёстой гэдэг аж.
Өнгөрсөн мягмар гаригийн орой хэсэг бүлэг этгээдүүдханын нэг хэсгээс нурааж байжээ. Тэд нэрлэж заншснаар"Зүүний галлерей" гэгдэх хэсгийг нурааж байсан аж.Ханыг нураахыг завдсан этгээдүүдийг тараахын тулд250 орчим цагдаа ажилласан байна. Хэргийн дуудлага цагдаагийнханд өглөөний05 цагийн орчмоос эхлэниржээ. Цагдаа нарыг очих үед аль хэдийнэ зарим хэсгийн буулгаж, нүхлэсэн байсан гэнэ. Хэмжилт хийж үзэхэд 1.3 км орчим хэсгийг нурааж буулгахыг оролдсон байжээ.
Одоо хананаас буулгасан цемент шаврыг зөөж байгаа. Нураасан хэсгийг цэвэрлэж дуусаад дахин засварлах ажил эхлүүлэхээр болжээ.
1961 оны наймдугаар сарын 13-нд Бүгд найрамдах ардчилсан герман улс Берлин хотын төв хэсэгт хана босгосноор энэхүү ханын түүх эхэлсэн байна. Харин 1991 оны арваннэгдүгээр сарын 10-нд ханыг нураажэрх чөлөө, арчиллыг зарласан. Хана хүйтэн хөндий өнгөтэй байсан учир хүмүүс ханан дээр элдэв зүйл зурж чимэглэн тэрхүү бараан дурсамжийг арилгажхэн бүхэнд нээлттэй галлерей болгосоор өнөөдрийг хүрсэн.
Э.Мөнхнасан
0 comments:
Post a Comment