Маршалын алба байгуулах тухай хуулийн төсөл яригдаж эхлэв. Гэхдээ энэ нь бидний мэдэх Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын Маршал цолтой холбоотой зүйл биш шүү гэдгийг юун түрүүнд хэлэх хэрэгтэй байх. Хууль сахиулахад цагдаа нараас өөр бас нэг алба байх шаардлага тулгарчээ.
Учир нь, генерал Ч.Амарболд нарын хэргийг таслаж байхад тэднийг хамгаалах, ялангуяа хуяглахад хүндрэл гарч байжээ. Дээд удирдлагаа цагдаа нар шуудхан гавлачихаж бас чаддаггүй бололтой юм. Ёс зүйн асуудал ч байдаг биз. Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Маршалын гэх шинэ алба байгуулахаар хуулийн төсөл санаачилсан юм байх. Тэр нь хэрэгжвэл алба хаагчид нь хэнийг ч хамаагүй, бүр хамгийн том удирдлагыг нь хүртэл зад бороохойдоод гавлаж орхих бололтой.
United States Marshals Service буюу Холбооны маршалын алба нь АНУ-ын Хууль зүйн яаманд харьяалагддаг агаад манайхаар бол Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн албын ажил үүрэгтэй ижил байгууллага юм байна. Харин даргыг нь Ерөнхийлөгч томилж, Сенат батламжилдаг агаад дөрвөн жилийн хугацаагаар сонгогддог аж.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг татан буулгаад ийм алба байгуулах уу, эс бөгөөс бараг л ижил чиг үүрэгтэй шинэ алба бий болгох гэж байна уу гэдэг нь харин сонирхол татаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment