Оюутолгойн гэрээ ашигтай, ашиггүй хэмээн маргаж, УИХ-ын гишүүн С.Баярцогт, С.Ганбаатар нар мэтгэлцэн, бие биенээ мэдлэгтэй, мэдлэггүйгээр нь дуудсан удаатай. Манай нэртэй эдийн засагч, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн тэр талаар өөрийн байр суурийг хатуу илэрхийлжээ.
Тэрбээр "Оюутолгойн гэрээ туйлын хангалтгүй болсон. Монгол Улсад ямар ч ашиггүй гэрээ нь тодорхой боллоо. Манай Засгийн газар байгалийн баялагтаа эзэн болж чадсангүй. Гадны луйварчдын гар, хөл болчихжээ. Хайгуулын ажил нь хэрэгжиж дуусаагүй байхад ашиглалтын лиценз олгочихсон байна. Техник, технологийн асуудал нь шийдэгдээгүй байхад гэрээг улайран хийжээ.
Ингэснээр хэн хохиров? Бид, иргэд хохирч, ашиг олох гэсэн биш баахан өртэй хоцрох нь байна шүү дээ" хэмээжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment