Малайзуудыг мөрдөн байцаах ажиллагаа дуусч байна

Малайз улсын гурван иргэн өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө хуурамч төлбөрийн картаар худалдаа хийж байгаад хууль хяналтынханд баригдсан. Одоогийн байдлаар тэднийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа бөгөөд ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг бүлэглэл байж магадгүй хэмээн УМБГ, ЭЦГ-тай хамтарч шалгасан юм.

Тэднийг мөрдөн байцаах ажиллагаа дуусч байгаа бөгөөд хавтаст хэргийг энэ долоо хоногтоо прокурорын газарт шилжүүлнэ гэдгийг албаны эх сурвалж хэлэв. Тэд хуурамч төлбөрийн картаар 15 гаруй сая төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд билетийн касс, "Модерн номадс", "Улаанбаатар", "Пума" зочид буудлаар үйлчлүүлсэн болохыг нь тогтоосон.

Тэднийг "Сэнтрал тауэр" дэлгүүр, бусад томоохон дэлгүүрүүдэд худалдан авалт хийх гэж байхад нь цагдаа нар мэдээллийн мөрөөр ажиллан үйлдэл дээр нь баривчилсан юм.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment