Шинжлэх ухаанд нээлт хийнэ гэдэг амаргүй даваа билээ. Тэр дундаа ахин дахин нээлт хийх нь бүр ховор нь мэдээж. Монгол Улсын Гавьяат эмч, Төрийн шагналт, "Шинэ анагаах ухаан" дээд сургуулийн захирал М.Амбага хэдэн жилийн өмнө өрнө, дорнын анагаах ухааныг хослуулан байж "Эсийн мембраны онол"-оо гаргасан нь анагаах ухаанд нээлт хэмээн үнэлэгдсэн юм.
Тэгвэл тэрбээр тун саяхан "Амьд эсийн бодис-энергийн солилцооны тэнцвэржилтийг тооцдог хоёр гишүүнд дутуу бодолт бүхий тэгшитгэлийг гурван гишүүнт бүтэн хувилбарт оруулан Уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы онолыг нөхцөлдүүлсэн биосубстанцийг илрүүлсэн нь" сэдвээр мөн нээлт хийснээ зарлав.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment