Шатаар зөв өгсвөл спорт зааланд очих шаардлага гарахгүй

Цахилгаан өргөгч шатаар өгсч, буухын оронд жирийн шатыг ашиглах явдал нь эртнээс шалгарсан зөв дасгал, сургуулилтад тооцогддог билээ. Энэ аргыг олон хүн хэрэглэдэг юм. Явган аялалд гарахаар зэхэж буй хүмүүс шатаар өгсч бэлтгэлээ хангахаас гадна турахыг хүсэгчид үүнийг сонгодог аж.

Тэгвэл шатаар өгсөхдөө тодорхой арга барилыг дагах ёстой гэнэ. Эс тэгвэл сайн үр дүн гарахгүй. Роухемптоны их сургуулийн судлаачдын тооцоолсноор бол шатыг алгасалгүй нэг нэгээр нь ахиулж өгсөх ёстой юм байна. Ингэснээр илүү их илчлэгийг шатаах юм.

Харин гишгүүр алгасан гүйх шаардлагагүй аж. Шат алгасан үсэрч харайх юм бол эхэндээ үнэхээр л илчлэгийг идэвхтэй үгүй хийдэг байна. Харин гишгүүр алгасалгүй явж эхэлвэл түүнээс ч илүүг шатаах боломжтой юм. Эрдэмтдийн тооцоолсноор бол долоон хоногтоо таван удаа таван давхар барилгын өөд шатаар явах юм бол тухайн хүн 302 илчлэгийг шатаах боломжтой гэнэ. Ингэхдээ шат алгасахгүй байх ёстой. Тэгвэл булчин илүү хурдан агшдаг байна. Харин гишгүүр алгасан өгсвөл ердөө 260 калори үгүй хийнэ. Судалгааны үеэр зөвхөн шатаар өгсөхөөс үүдэн гарах үр дүнг тооцоолон гаргажээ.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment