"Алдарт" Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн гэгдсээр нэлээд хугацаа өнгөрсөн ч тамхи хаана татах, хаана татаж болохгүй, хэн, хаана худалдаалах, худалдаалахгүй гэх зэрэг олон асуулт хариултгүй хэвээр байна. Хууль санаачлагчийн зүгээс энэ хуулийг "битүү орчинд тамхи татуулахгүй, тамхи ширхэглэн худалдаалахаас сэргийлж, тамхи татдаггүй иргэдээ хамгаалах" зорилготой хэмээн тайлбарлаж байгаа ч үнэн хэрэгтээ тамхины ил худалдааг хязгаарлаж, нууц худалдааг өөгшүүлж байгаа нь өнгөрсөн өдрүүдэд тодорхой харагдав. Засгийн газраас Тамхины хяналтын тухай хуулийн талаарх иргэдээс хэр мэдээлэлтэй байна вэ гэсэн судалгаагаар 66 хувь нь ерөнхий ойлголттой, 33 хувь нь ямар ч ойлголтгүй байгаа гэж хариулжээ.
Тамхины хяналтын тухай хууль гарахаас өмнө аж ахуй нэгжүүд тамхи худалдаалах зөвшөөрлийг 250 мянган төгрөгөөр авдаг байсан. Гэтэл шинэ хуулийн дагуу ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчмоос 500 метрийн зайд тамхи худалдаалахыг хориглосон нь олон дэлгүүр ТҮЦ-үүдийн зөвшөөрлийг хүчингүй болгож байна. Зөвхөн Сүхбаатар дүүрэгт нийт 468 аж ахуй нэгж тамхи худалдах зөвшөөрөлтэй. Гэтэл дүүргийн газрын албатай хамтран сургуулийн орчмын 500 метрийн тойрог татаж үзэхэд олоонх нь тамхи зарах "арга"-гүй болжээ. Тодруулбал Сүхбаатар дүүрэгт нийт 51 сургууль байдаг бөгөөд хотын төвийн 10 хороонд тамхи худалдаалахгүй юм байна. Зөвхөн тус дүүргийн нэгдүгээр хороонд тусгай зөвшөөрөлтэй 16 аж ахуй нэгж байдаг. Үүнээс 14 нь ерөнхий боловсролын 31, 25, нэгдүгээр сургуулийн бүсэд орж байгаа учраас тамхи худалдаалахгүй юм байна. Зөвхөн Хан-Уул дүүргийн хувьд тамхи худалдаалах дөрвөн дэлгүүр байна гэх. Сургууль, цэцэрлэг, олон нийтийн газраас 500 метрийн зайд тамхи зарахгүй гэсэн хуулийн дагуу тооцоод үзвэл нэг дүүрэгт дөрвөн дэлгүүр л "оногдож" байгаа аж.
Тамхи худалдаалах цэгийг албаныхан "нууцалж" буй. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчаас тодруулахад, "Тамхи худалдаалах цэгийг бид олон нийтэд мэдээлэхгүй. Энэ нь сурталчилгаа болох учраас тамхи зарах зөвшөөрөл авсан аж ахуй нэгжийг бид ил зарлахгүй" гэв. Нэгэнт нууцын зэрэглэлд орж байгаа болохоор хэд хэдэн дэлгүүрээс тамхи сураглаж, Сүхбаатарын талбай, Эрх чөлөөний талбай, Хүнсний зах зэрэг олон хүн цугларсан хэд хэдэн газраар тамхи татаж байгаа, тамхи худалдаалж байгаа эсэхийг сонирхлоо. Гудамжинд тамхи татаж байгаа ганц нэгхэн "танхайчуудыг" эс тооцвол ерөнхийдөө тамхи татах "гэмт үйлдэл хийгсэд" цөөрчээ. Харин зөвшөөрөлгүй ч тамхи зарж байгаа хэд хэдэн дэлгүүртэй таарлаа, энд нэрийг нь дурдах шаардлагагүй болов уу, тэртэй тэргүй хэн тэдэнтэй хариуцлага тооцох нь тодорхойгүй учраас.
Тамхины хяналтын хуулийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар. Засгийн газар харьяа агентлаг болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Засаг дарга, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газар, олон нийтийн байцаагчдаар дамжуулан хуульд хяналт тавих ёстой. Цагдаа нарын хувьд ачаалал ихтэй учраас тамхичдад хяналт тавих боломжгүй юм байна. Тамхины хяналтын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх журам батлагдаагүй учраас хэдэн байцаагч, ямар хяналтаар хуульд хяналт тавих нь тодорхойгүй байгаа гэнэ. Журмыг нийслэлийн Засаг даргын захирамжлах юм гэсэн. Мөн Засгийн газраас хуулийн зарим заалтыг журамлах ёстой бөгөөд журам удахгүй батлагдана л гэсэн сурагтай. Хууль хэрэгжээд эхэлсэн ч журам нь гараагүй бас нэг "гайхашрал"
Тамхины хяналтын тухай хуулийн дагуу хууль хэрэгжүүлэх "ухамсар" иргэдэд бий болсон нь гудамжаар алхахад л харагдаж байна. Баар, ресторон зэрэг үйлчилгээний газрууд ч тусгай тамхи татах өрөө бэлтгэж эхэлжээ. Хэрэв тамхи татах тусгай өрөөтэй бол баар, ресторануудад ч зөвшөөрлийг нь олгож байгаа гэх.
Мөн хууль хэрэгжиж эхэлнээс хойш тамхи худалдаалдаг аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа юм байна. Тухайлбал, Дундговь аймагт 50 гаруй аж ахуй нэгж тамхи худалдаалдаг байсан бол 24 аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцалсан байна. Харин одоо журам батлагдаж "торгогчид" ажилдаа орж эхэлбэл Тамхины хяналтын хууль үр дүнгээ өгч эхлэх л юм байх. Харамсалтай нь хуулийг хэрэгжүүлэх "эзэд" нь тодорхой ч хянах, хариуцах "эзэд" үгүй хэвээр л байна.
Тамхи худалдаалах зөвшөөрлүүдийг цуцалж байна

Нууцлагдаагүй худалдаа

Худалдагчид "Тамхи хамгийн гүйлгээтэй бараа, зарахгүй гэсэн ч хүмүүс гуйгаад байна. Бидэнд ч гэсэн орлоготой байдаг учраас нууцаар зарж л байна" гэлээ. Гэхдээ тамхи ширхэгээр зарахгүй байгаа нэг давуу талтай гэж худалдагч нар онцолж байлаа.
"Торгогчид" журмаа хүлээж байна
Тамхины хяналтын хуулийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар. Засгийн газар харьяа агентлаг болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Засаг дарга, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газар, олон нийтийн байцаагчдаар дамжуулан хуульд хяналт тавих ёстой. Цагдаа нарын хувьд ачаалал ихтэй учраас тамхичдад хяналт тавих боломжгүй юм байна. Тамхины хяналтын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх журам батлагдаагүй учраас хэдэн байцаагч, ямар хяналтаар хуульд хяналт тавих нь тодорхойгүй байгаа гэнэ. Журмыг нийслэлийн Засаг даргын захирамжлах юм гэсэн. Мөн Засгийн газраас хуулийн зарим заалтыг журамлах ёстой бөгөөд журам удахгүй батлагдана л гэсэн сурагтай. Хууль хэрэгжээд эхэлсэн ч журам нь гараагүй бас нэг "гайхашрал"
Хуулиа хэрхэн биелүүлж байна вэ
Тамхины хяналтын тухай хуулийн дагуу хууль хэрэгжүүлэх "ухамсар" иргэдэд бий болсон нь гудамжаар алхахад л харагдаж байна. Баар, ресторон зэрэг үйлчилгээний газрууд ч тусгай тамхи татах өрөө бэлтгэж эхэлжээ. Хэрэв тамхи татах тусгай өрөөтэй бол баар, ресторануудад ч зөвшөөрлийг нь олгож байгаа гэх.
Мөн хууль хэрэгжиж эхэлнээс хойш тамхи худалдаалдаг аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа юм байна. Тухайлбал, Дундговь аймагт 50 гаруй аж ахуй нэгж тамхи худалдаалдаг байсан бол 24 аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцалсан байна. Харин одоо журам батлагдаж "торгогчид" ажилдаа орж эхэлбэл Тамхины хяналтын хууль үр дүнгээ өгч эхлэх л юм байх. Харамсалтай нь хуулийг хэрэгжүүлэх "эзэд" нь тодорхой ч хянах, хариуцах "эзэд" үгүй хэвээр л байна.
Ш.ОЮУНЧИМЭГ

0 comments:
Post a Comment