Швейцарын цагдаагийн газрын мэдээгээр, тус орны төв нутгийн Люцерн мужийн Менцнау хотын мод боловсруулах үйлдвэрийн зоогийн газарт лхагва гаригт буун дуу гарснаар, 3 хүн, түүний дотор буудсан гэмт этгээд амь үрэгджээ. "Тийнхүү 3 хүн амь үрэгдэж, 7 хүн шархадсанаас зарим нь хүндээр шархадсан юм" гэж  мужийн цагдаагийн байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн дарга Урс Виггер хэлсэн байна.
Бусад руу буудсан үйлдвэрийн ажилтан амь үрэгдснийг тэр нотложээ. Ингэхдээ гэмт этгээд амиа хорлосон уу, эсвэл цагдаа нарт буудуулж алагдсан уу гэдгийг Виггер хэлж чадаагүй байна.
"Люцернер цайтунг" сонины сурвалжлагчид үйлдвэрийн нэг ажилтны хэлснээр, алуурчин киксбоксчин байсан бөгөөд сүүлийн үед тэр хачин байдал гаргах болжээ. "Сүүлийн нэг жилд тэр нэлээд өөрчлөгдсөн. Нэг бол өөртэйгээ ярьж, эсвэл ярьж хөөрч байх дундуур бусадтай гэнэт хуучилж эхлэдэг байсан" гэж үйлдвэрийн ажилтан дурджээ. Гэвч догшин ширүүн байдал гаргаж байгаагүй тэр хэлсэн байна.
Ирж байгаа модны хэмжээ багассанаас болоод үйлдвэрлэлийг бууруулахаар төлөвлөж буйгаа 400 хүн ажилладаг үйлдвэрийн удирдлага саяхан мэдэгдсэнийг "Тагес анцайгер" сонинд дурджээ.
С.Золбоо
0 comments:
Post a Comment