Нэгдсэн төв лабораторийн барилгыг хүлээн авах ёслолын ажиллагаа болно

УМХГ-ын Нэгдсэн төв лабораторийн барилга барих асуудлаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу, 2006 оны 11 сарын 22-нд "Санамж бичиг"-т гарын үсэг  зурсан. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2008 оноос эхлэн 18 тэрбум төгрөгний өртөг бүхий "Нэгдсэн төв лабораторийн барилга барих, техникийн чадавхыг бэхжүүлэх" төсөл хэрэгжиж, Нэгдсэн төв лабораторийн барилгыг шинээр барьж ашиглалтанд орууллаа. Лабораторийн шинэ барилгыг хүлээн авах ёслолын ажиллагаа маргааш 09.00 цагаас болох бөгөөд нээлтэд Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсад БНХАУ-аас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шао Лун болон албаны бусад хүмүүс оролцоно.

Д.Цэцэг

0 comments:

Post a Comment