БНСУ -ын хүний эрхийн өдөр буюу өнгөрөгч хоёрдугаар сарын 27-ны өдөр Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд амжилт гаргасан иргэдээ Засгийн газраас нь шагнадаг аж.  Энэхүү шагналыг БНСУ-ын Төрийн байгууллага болон төрийн албан хаагч нийт 25 хүн гардсан бөгөөд тэдний дотор монгол хүн шагнал авчээ. Тодруулбал, тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон Ерөнхийлөгч Пак Гын Хе -ээс шагнал авсан хүмүүсийн нэгд БНСУ дахь Монгол улсын ЭСЯ-ны хөдөлмөрийн атташе, Хөдөлмөрийн яамны БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн дарга М.Нямдаваа багтсан байна. М. Нямдаваа нь  мөн уг шагналыг авч буй анхны гадаад хүн болсон аж. Хөдөлмөрийн яамны дэргэдэх БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв нь Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монголчууддаа хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ, нийгминйн хамгааллын талаар зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, Монгол улсад ажлын байраар хангах, Монгол иргэдийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах, БНСУ-ын хууль тогтоомж, мэдээллийг цаг алдалгүй түгээх зорилт тавин ажиллаж байгаа аж.

П.Наран
0 comments:
Post a Comment