БНХАУ-ын эдийн засагчид өнөөдрөөс эхлэн  тус улсад худалдаалагдаж байгаа шатахуун, түлшний үнэ нэмэгдсэн гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Шатахууны үнэ  тонн тутамд 300 юанаар үнээ нэмэв. Энэ нь олон улсын зах зээл дэх түүхий нефтийн үнэ өссөнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Тус улсын үндэсний хөгжил 
шинэтгэлийн хорооноос ням гаригийн шөнө шатахууны үнийг тонн тутамд гэж тооцон нэмэхээр болсон гэдгийг зарласан. Ингэхдээ зөвхөн бензиний үнийг нэмээд зогсохгүй дизель түлшний үнийг тонн тутамд 290 юанаар тус тус нэмэх болжээ. Хятад улсад түлшний үнэ өнгөрсөн арваннэгдүгээр сар хүртэл харьцангуй тогтвортой байсан. Харин түүнээс хойших хугацаанд байнга бага зэргийн хэлбэлзэлтэй байсаар ирсэн ч өнөөдрийнх шиг нэмэгдэж байгаагүй. Энэ удаагийн үнийн нэмэгдлийг гурван хувиар нэмсэн гэсэн эдийн засгийн үзүүлэлт нь гарсан байна.
Өнөөдрөөс бусад олон орнуудад ч мөн ялгаагүй шатахаууны үнэд бага зэрэг өөрчлөлт орж эхэлж байгаа аж. Дэлхийн эдийн засгийн дунджаар нь 4.3 хувь нэмэгдсэн байна. Энэ сарын сүүлийн 22 өдрийн турш улс орнуудад шатахууны үнэ нэмэгдэлтэй худалдаалагдаж эхэлсэн.
Мэдээж хэрэг шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь ард иргэдэд багагүй хүндрэл үүсгэж байгаа. Энэ нь цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулснаар иргэдийн амьдралд ачаа болно. Өнөөдрийн байдлаар тус улсад худалдаалагдаж байгаа импортын барааны үнэ аль хэдийнэ нэмэгдсэн байна. Гадаад орнуудаас орж ирэхдээ үнэ нь нэмэгдсэн учир ийнхүү зах зээлийн хуулиа даган үнээ нэмлээ хэмээн худалдаалагчид хэлжээ. Энэ байдал удвал инфляци үүсч эдийн засаг тогтворгүй тал руу хэлбийх нь хэмээн туршлагатай эдийн засагчид анхааруулж байна.
Э.Мөнхнасан
0 comments:
Post a Comment