Батлан хамгаалах яамнаас жил бүр "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан өөрийн нэрэмжит "Эх орны төлөө" дээд шагналыг олгодог уламжлалтай. Энэхүү шагналаар эх орныхоо өмнө өргөсөн тангарагаа үнэнчээр үүргээ биелүүлж буй эрэлхэг зоригт охид хөвгүүдээс гадна эх орныхоо нэр алдрыг дэлхийд цуурайтуулан, нийгмийн бусад салбарт амжилт гарган яваа энх цагийн эх орончдыг шагнадаг билээ.
Зэвсэгт хүчний түүхт 92 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан энэ удаад "Эх орны төлөө" дээд шагналаар "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандах, "Номинталст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар "Монголын нууц товчоо" уран бүтээлээрээ, Урлагийн гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар, "Дайнд оролцогчдын Монголын хороо"-н дарга, бэлтгэл хошууч генерал Ч.Самбуу нар энгэрээ мялаав.
Мөн Батлан хамгаалах салбарт оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж, энэ салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим цэргийн алба хаагчид "Эх орны төлөө" нэг хоёрдугаар зэргийн медаль, "Дайчин алдар" нэг, хоёр, гуравдугаар зэргийн медалиудаар тус тус шагнууллаа.
П.Наран

0 comments:
Post a Comment