Х.Батмэнд шинэ цомгоо өлгийдөн авчээ

Эх орон, нутаг ус, монгол бөхчүүдийн тухай голдуу уран бүтээл туурвидаг дуучин Хумбагарын Батмэнд шинэхэн цомгоо өлгийдөн авчээ. Түүний "Уярч дуулж хамтдаа" цомогт "Төгөлдөр их монгол бөх", "Мөнгөн бороо", "Гүнжиймаа" зэрэг уран бүтээлүүд нь багтсан аж. Энэхүү цомог Hi Fi, "Номин" их дэлгүүр, UBS CD шопуудаар борлуулагдаж байгаа гэнэ. Тэрбээр өмнө нь "Нар дагасан монгол хүн", "Яаж мартах вэ дээ" гэх хоёр цомгийг сонсогч, үзэгч олондоо хүргэж байсан билээ.
П.Наран

0 comments:

Post a Comment