Монголын оюутны холбооноос санаачлан зохион байгуулсан "Надад хэлэх үг байна" уран илтгэлийн уралдаан боллоо. Уг уралдаанд 100 гаруй оюутан залуу оролцож үгийн хүч, уран яруу бичлэгээрээ өрсөлдсөн юм. Тус уралдааныг МУИС-ийн оюутан Б.Лхагвасүрэн манлайлж, МУИС-ийн оюутан М.Энхбадрал, КУДС-ийн Б.Батзаяа, МУИС-ийн Э.Сундуй нар удаалжээ. Харин "Шилдэг санаа" шагналын эзнээр "Зохиомж" дээд сургуулийн оюутан Т.Болор-Эрдэнэ тодорчээ. Мөн тэргүүн байр эзэлсэн оюутныг энэ сарын 29-нд "Иргэний танхим"-д болох автомашингүй өдөрт зориулсан нээлттэй хэлэлцүүлэгт илтгэл тавиулахаар болжээ.
П.Наран

0 comments:
Post a Comment