Солонгосын кино ертөнцөд бас нэгэн од гэр бүл мэндлэхээр боллоо. Энэ удаа жүжигчин Пак Сол Ми, Хан Жэ Сүк нар хуримын зараа тараасан байна. Хоёр жүжигчин 2010 онд KBS 2 телевизийн "Худалдаачин Ким Ман Деок" кинонд хамтран тоглож байхдаа бие биедээ хайр сэтгэлтэй болж, өдийг хүртэл болзсоор иржээ. Тэд ирэх дөрөвдүгээр сарын 21-нд Сөүлийн "W" зочид буудалд хуримаа хийхээр товлосныг жүжигчин Хан Жэ Сүкийн менежментийн агентлагаас албан ёсоор зарлажээ.
Эх сурвалж: http://times.mn
0 comments:
Post a Comment