"Өрхийн эрүүл мэндийн төвийн хөгжил, тусламж үйлчилгээний шинэчлэл" сэдэвт улсын зөвлөгөөн өнөөдөр болж байна. Уг зөвлөгөөн нь өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, асуудлыг цаг алдалгүй хамтран шийдвэрлэх, хөгжлийн шинэчлэлийн стратеги, бодлогыг хэлэлцүүлэх зорилготой юм.
"Өрхийн эрүүл мэндийн төвийн хөгжил, тусламж үйлчилгээний шинэчлэл" сэдвээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, "Эрүүл мэндийн шинэчлэл ба Өрхийн эрүүл мэндийн төв" сэдвээр Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал С.Сонин, "Өрхийн эрүүл мэндийн төвийн хөгжлийн стратеги" сэдвээр ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, "Анхан шатны тусламж үйлчилгээний дэлхий нийтийн чиг хандлага" сэдвээр Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 төслийн зөвлөх Т.Навчаа, "Өрхийн эрүүл мэндийн төвийн өнөөгийн байдал тулгамдсан асуудал" сэдвээр МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа, "Өрхийн эмч бэлтгэх сургалтын өнөөгийн байдал" сэдвээр ЭМШУИС-ын боловсрол эрхэлсэн дэд захирал Д.Амарсайхан нар илтгэл тавьж хэлэлцлээ.
Зөвлөгөөнд шийдвэр гаргах түвшний болон хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл, ОУ-ын байгууллагын мэргэжилтнүүд, ӨЭМТ-ийн нийслэл болон орон нутгийн төлөөлөгчид нийт 265 хүн оролцож байгаа юм.
Д.Цэцэг
0 comments:
Post a Comment