Сирийн ерөнхийлөгч Башар Асад сөрөг хүчний шаардаж байгаагаар огцрохгүй гэдгээ мэдэгджээ. Тэр британийн "Санди таймс" сонинд өгсөн ярилцлагадаа энэ байр сууриа тайлбарласан байна. Намайг засгийн эрх барихаас татгалзвал улс оронд мөргөлдөөнийг зогсохгүй гэж Асад дурджээ. Өмнөх удирдагчдыг засгийн эрхнээс зайлуулсан нь дотоодын байдал тогтворжиход хүргээгүй Ливи, Йемен, Египетийн байдлыг тэр жишээ болгон дурдсан байна.
Засгийн эрхээс татгалзаж, гэр бүлийнхнийхээ хамт гадаадад гарах бодолтой байна уу гэсэн "Таймс" сонины сурвалжлагчийн асуултад Сирийн ерөнхи йлөгч үгүй гэж хариулжээ. "Нэг ч эх оронч өөрийн орны гадна аж төрөхийг бодохгүй. Би эх оронч ямар ч сири хүнтэй яг адилхан" гэж Асад англи хэлээр өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Сирийн мөргөлдөөний үндэс болж буй гол асуудал нь засгийн эрхэнд түүний үлдэх эсэхэд оршиж байна гэсэн санааг тэр утгагүй зүйл гэж тодорхойлжээ. "Хэрвээ энэ нь үнэн бол, намайг засгийн эрхээс татгалзвал, байлдааны ажиллагааг зогсох юм байна л даа. Энэ бол утгагүй яриа, Ливи, Йемен, Египетэд болсон хэрэг явдал бидний хувьд үүний нотолгоо болж байна" гэж Асад хэлжээ.
Сөрөг хүчнийхэн засгийн газрын хяналтад байгаа хороолол, түүний дотор төрийн тэргүүний өргөө байдаг хорооллуудыг буудаж буй нөхцөлд гэр бүлийнхнийхээ хувь заяанд сэтгэл түгшиж байгаагаа Сирийн ерөнхийлөгч хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч улс орны эрх ашиг хувийнхаас хавьгүй чухал гэж тэр хэлжээ. "Өөртөө болон гэр бүлийнхээ талаар санаа зовохын оронд та өөрийн орны иргэн бүр, айл өрх бүрийн талаар санаа зовох ёстой" гэж Асад дурдсан байна.
Асадтай ярилцсан "Таймс" сонины сурвалжлагч Хала Жаберын хэлснээр, ерөнхийлөгч хамгаалалтгүйгээр өөрийн жолоодсон машинаар ярилцлага өгөхөөр иржээ. Асад өглөө бүр машинаа өөрөө барьж, ажилдаа очдог гэж Сирийн аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд сэтгүүлчдэд хэлсэн байна.
С.Золбоо
0 comments:
Post a Comment