Холливудын алдарт жүжигчин Ричард Бартон хорвоог орхиод 29 жил өнгөрчээ. Түүний кино урлагт оруулсан хувь нэмэр болоод гайхалтай авьяасыг үнэлж Холливудын гудамжинд түүний нэртэй одыг байршууллаа.
Ричард Бартоны нэрийг байрлуулахаас өмнө түүний эхнэр Элизабет Тейлорын нэр бүхий од Холливудын гудамжинд хэдийнэ байршаад байлаа. Жүжигчний одыг байрлуулах ёслол Уэльсийн үндэсний баярын өдрөөр тохиосон бөгөөд алдартай жүжигчдийн өргөмөл охин болон ойр дотныхон нь, найз нөхөд Холливудын зарим алдартнууд хүрэлцэн иржээ. Ричард Бартон Холливудын гудамжинд нэртэй одоо байрлуулж байгаа 2491 дэх алдартан болж байна.
Тэрбээр "Оскар"-т долоон удаа нэр дэвшсэн Уэльсийн жүжигчин юм.
Э.Мөнхнасан
0 comments:
Post a Comment