2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы зүүн эргийн мужуудад есөн баллын хүчтэй газар хөдлөлт болж гамшгийн хор уршгийг амссан нутгийн ард түмэн, багш сурагчдад сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссоос Монголын сурагчдын чин сэтгэлийн үгтэй захидал, зохион бичлэг, эссэ, гар зургийг "Монголын багачуудын сэтгэлийн үг" ном, зурагт хуудас болгон эмхэтгэн хэвлүүлж Японы ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхдүүдэд илгээсэн билээ.
Ази Номхон Далайн бүсийн боловсролын төв Цунамид нэрвэгдэж гамшиг тохиосон хоёр жилийн ойн босгон дээр тус улсын Мияги мужийн Сендай болон Фукушима зэрэг хотод Азийн 5 орны дунд сургуулийн сурагчдын дунд сургалт явуулсан байна. Тус сургалтын гол зорилго нь байгалийн гамшгийн хор хохирлыг танин мэдэх, урьдчилан сэргийлэх боловсрол олгох болон ЮНЕСКО-гийн Ази номхон далайн бүсийн холбоот сургуулиудын сүлжээний чадавхийг бэхжүүлэхэд чиглэгджээ.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс Улаанбаатар хотын 24 дүгээр дунд сургуулийн сурагчдыг дээрх сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж оролцуулсан байна. Дашрамд дурдахад 24 дүгээр дунд сургууль нь ЮНЕСКО-гийн холбоот сургуулиудын нэг юм.

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ReplyDelete