Хойд Солонгосын Удирдагч Ким Жонг Ын эх орондоо дайны бэлэн байдал зарлалаа. Тэд үүнийгээ дайны нэгдүгээр зэргийн бэлэн байдал хэмээн зарласан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Мөн бүх цэргийн анги, техник хэрэгсэлүүд зөвхөн буудах тушаал хүлээж байгаа гэнэ.
Хойд Солонгос өмнө нь ийм нэр томъёог ашиглаж байгаагүй бөгөөд Хойд Солонгосын Удирдагч Ким Жонг Ын өчигдөр л гэхэд цэргийн ангиудад айлчлан, цэргийн сургуулилттай өөрийн биеэрээ танилцаж байгаа тухай мэдээлсээр байна. Тэрээр хамтран хээрийн бэлтгэл сургуулилт хийж буй сайн дурын 324 дүгээр цэргийн анги, хуурай замын 287 дугаар анги болон далайн 597 дугаар ангид очсон тухай мэдээлж байсан бол өнөөдөр түүнийг ийм огцом шийдвэр гаргаж буйг Чонанхам усан онгоцны сүйрэл болсоны 3 жилийн ойн өдөртэй холбон тайлбарлаж байгаа юм байна.
Б.Бат







0 comments:
Post a Comment