Ким Чен Ун Барак Обамаг өөр лүүгээ утасдахыг хүсчээ

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун  АНУ-тай дайтахыг хүсэхгүй байгаа бөгөөд америкийн ерөнхийлөгч Барак Обаматай яриа хэлцээ хийхэд бэлэн байна. Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын удирдагчтай уулзсан сагсан  бөмбөгчин асан  Деннис  Родман телевизийн Эй-би-си  сувагт өгсөн ярилцлагадаа өчигдөр ингэж мэдэгджээ.

"Ким Чен Ун  Обамаг  өөр лүүгээ утасдаасай  гэж байсан.  Үүнийг боломж гарвал АНУ-ын ерөнхийлөгчид уламжлахыг тэр надаас хүссэн юм" гэж тэр хэлсэн байна. "БНАСАУ-ын удирдагч АНУ-тай дайтахыг хүсэхгүй байгаагаа батлан илэрхийлж байсан" гэж Родман дурджээ.

Хуучин сагсан бөмбөгчин хүний ёсоор Ким Чен Уныг хүндэтгэдэг гэдгээ мэдэгдэж, түүгээр ч барахгүй түүнийг өөрийн анд хэмээн нэрлэсэн ч,  Умард Солонгосын удирдагчийн хувиар түүний явуулж буй үйл ажиллагааг сайшаахгүй байна гэдгээ онцлон тэмдэглэжээ.

51 настай Родман  сагсан бөмбөгний "Гарлем Глобтроттерс" багийн тоглогчид болон мэдээллийн "Вайс" компанийн зургийн хэсгийнхний хамт Умард Солонгост очиж,  БНАСАУ-ын удирдагчийн хувиар Ким Чех Уны хүлээн авч уулзсан анхны америк  хүн болсон байна.

Денис Родман бол америкийн сагсан бөмбөгний үндэсний холбооны шилдэг тоглогч юм. Гэвч тэр үзүүлбэрийн  шоуны салбарт их амжилт олж чадсан юм. Тэр энэ спортыг орхисон ч,  телевизийн янз бүрийн нэвтрүүлэг, цэнгээнт шоунд тогтмол оролцдог  байна.

С.Золбоо

0 comments:

Post a Comment