Queen-ы шүтэн бишрэгчид Меркьюригийн булшийг олов

Queen хамтлагийн шүтэн бишрэгчид Лондон хотын Kensal Green оршуулгын газар дээрээс Фарух Булсарад зориулсан пайз бүхий булшийг олжээ. Энэ бол домогт Фрэдди Меркьюригийн жинхэнэ нэр билээ. Түүнийг чандарласны дараа хаана оршуулсныг нь одоог хүртэл тодорхой болгож чадаагүй байсан юм.

Булшин дээрх пайзан дээр бичсэн төрсөн он, нас барсан он яг таг таарч байгаа учраас шүтэн бишрэгчид нь домогт дуучны чандрыг булшилсан газрыг олсон гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Пайзан дээр хэн нэгэн "М" гэж мутраа хайрлажээ. Энэ нь домогт дуучны долоон жил хамт амьдарсан ойр дотны найз нөхөр Мэри Остины нэр юм. "1946 оны есдүгээр сарын 05-1991 оны 11 дүгээр сарын 24. Фарух Булсара чи тайван нойрс доо. Бид үргэлж чамтай хамт байх болно" хэмээн тэрхүү пайзан дээр бичжээ.

Меркьюригийн чандрыг Остин бүсгүйд өгсөн байж магадгүй гэнэ. Тэрээр Кенсингтон дүүрэгт орших түүний харшийг өвлөж авсан билээ. Queen хамтлагийн ахлагч 1991 онд 45 настайдаа ДОХ-ын улмаас таалал төгссөн юм. Түүнийг чандарласан бөгөөд чандар нь хэрхсэнийг хэн ч мэддэггүй ажээ.

Queen хамтлагийн алдарт Queen at Wembley – концертийг ЭНДЭЭС сонирхоно уу.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment