Тэртээ 1995 оны 06-р сарын 24-нд ХБК-ийн дөрвөн сурагч нийлж хамтлаг байгуулан ирээдүйд Монголын рок, попын урлагт хүндтэй байр суурь эзэлж, нэгэн үеийн залуусын зүрх сэтгэлийн дуулал болсныг юугаар ч бүдгэрүүлэшгүй юм.
Тус хамтлаг өнгөрсөн хугацаанд Монголын урлагт олон шинэ дээд амжилтыг тогтоож, томоохон тэсрэлтүүдийг хийж байсныг та бүхэн мэдэх билээ. Тэгвэл сүүлийн 2-3 жилийн хугацаанд тус тусын ажил, амьдралаа хөөж байсан "Камертон"-чууд эргэн нэгдэж, шинэ цомгийн ажилдаа орж, төрсөн өдрөөрөө СТӨ-нд 200 мянган төгрөгний тасалбартай V.I.P тоглолт хийхээр төлөвлөж байгаа гэнэ шүү.
Чухам яагаад ийм өндөр үнэтэй тоглолтыг зохион байгуулж байгаа нь баттай бус эх сурвалжийн мэдээллээр бол өнгөрсөн 03-р сарын 08-ны олон тоглолтуудын тасалбар 20 мянгаас 160 мянга болтлоо өсч хэлбэлзэж байснаас үүдэн дээрх шийдвэрийг гаргасан сурагтай.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment