"Horeca-2013" буюу зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний хангамжийн үзэсгэлэнгийн нээлт маргааш 11.00 цагт "Мишээл" экспо төвд 11.00 цагт эхлэх гэж байна. Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэнг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо хамтран Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм.
Зочид буудал, зоогийн газар, катерингийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөтгөх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, зочлох үйлчилгээний салбарт нэвтэрч буй сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилго бүхий үзэсгэлэнгийн гол онцлог нь зочлох үйлчилгээний салбарт өргөн хэрэглэгддэг, импортын барааг орлох чадвартай үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг түлхүү танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх явдал юм.
Д.Цэцэг

0 comments:
Post a Comment