БНХАУ-д гараад байгаа томуугийн A(H7N9) халдварын дөрвөн шинэ тохиолдол Шанхай хот болон Жежианг мужид бүртгэгджээ. Мөн Жиансу мужид өвчилсөн байсан найман хүний нэг нь нас барсан байна. Ийнхүү өчигдрийн байдлаар БНХАУ-д бүртгэгдсэн A(H7N9) вируст халдварын хүний өвчлөлийн тохиолдол нийт 28 болж, найман (28.6%) нь нас бараад байгаагаас Шанхай хотод 13, (5[38.5%] нь нас барсан), Жиангсу мужид найм, (1[12.5%] нь нас барсан), Жежианг мужид тав (2[40%] нь нас барсан), Анхуй мужид хоёр тохиолдол тус тус бүртгэгджээ.
Д.Цэцэг

0 comments:
Post a Comment