Худалдаа үйлчилгээ эрхлэгчид сургалтад хамрагдана

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс шинээр батлагдсан Монгол Улсын "Хүнсний тухай", "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн хэрэгжилтийн талаар сургалт зохион байгуулах гэж байна.

Тус сургалт маргааш 08.30цагаас Монголын Хүүхдийн Ордонд болох юм. Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа сургалтыг нээж, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогзолмаа, МХЕГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Я.Ариунзул, МХЕГ-ын Хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа, МХЕГ-ын улсын байцаагч Я.Батцагаан нарын хүмүүс "Аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам"-ын талаар болон" Хүнсний тухай", "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн хэрэгжилтийн талаар илтгэл тавих юм.

Мөн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагын ажилтнуудад Леди төвийн захирал Р.Лхагвадулам "Үйлчилгээний соёл, гоо зүй", "Харилцааны ур чадвар бүтээмжид хэрхэн нөлөөлөх" сэдвийн хүрээнд илтгэл, сургалт явуулах юм. Арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрийн 800 гаруй үйлчилгээ эрхлэгч, аж ахуй нэгж байгууллага оролцох юм байна.

П.Наран

0 comments:

Post a Comment