Д.Иш багшийн нэрэмжит тэмцээн боллоо

Сэлэнгэ аймгийн  Баянгол сумын ЕБС-ийг 1987 онд Д.Иш багштай төгссөн 10 А ангийн хамт олон Багшийнхаа нэрэмжит "Гар бөмбөгийн тэмцээн"-ийг зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй зурган баг тамирчид оролцсоноос эрэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байрыг оюутнуудын баг эзэлсэн, хоёрдугаар байрыг "Андууд" баг, гуравдугаар байрыг ЕБС-ийн суралцагчдын баг эзэлсэн байна.

Эмэгтэйчүүдийн ангилалд, тэргүүн байрыг ЕБС-ийн баг тамирчид, хоёрдугаар байрыг 21-р цэцэрлэгийн хамт олон, гуравдугаар байрыг Гонир багийн баг тамирчид эзэлсэн байна. Мөн "Андууд" багийн тоглогч Э.Энхбаяр, "Оюутан" багийн тамирчин Т.Мөнхбаатар нар шилдэг тоглогчийн шагналыг хүртжээ.

Б.Сайнаа

0 comments:

Post a Comment