Кемпински зочид буудалд "Нэг дэлхий-Нэг эрүүл мэнд" уриан доролон улсын хурал зохион байгуулагдаж байна. Хоёр өдөр зохион байгуулагдах энэхүү хурлыг "Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд зохион байгуулж байгаа аж.
Уг арга хэмжээг ОБЕГ, МХЕГ, ЭМЯ, ЗӨСҮТ, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагууд болон энэ чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм. Мөн МХЕГ-ын холбогдох газар, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн удирдлага, улсын байцаагчид оролцож байна.
Энэхүү олон улсын хурлыг хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын ижилт төст мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулж байгаагаараа онцлог, цаг үеээ олсон арга хэмжээ болж байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байна.
Энэ өдрүүдэд хил дамнан халдварладаг шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх, хариу арга хэмжээ, хөрш орнуудын хорио цээрийн байгууллагуудтай энэ чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны зөвлөмж гаргах юм.
П.Наран
0 comments:
Post a Comment