ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс ЮНЕСКО-БНСУ-ын Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол улсад соёлын болон гар урлалын олон төрөл зүйлийн бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа хамтран "Соёлын болон гар урлалын бүтээлийн үйлдвэрлэлийн чадавхийг Дэлхийн олон улсын чанарын стандартад нийцүүлэх нь" сургалт семинарыг энэ сарын 11-17-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулж байна. Энэхүү сургалтанд Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын нутаг дэвсгэрт оршдог хоёр аймгийн таван сум Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Хотонт, Хашаат сумдын гар урлаачдын төлөөлөл хамрагдаж байгаа юм. Уг сургалтыг Олон улсын гар урлалын шинжээч Жозеф Ло хөтлөн явуулж байна. Түүнчлэн ЮНЕСКО-гийн чанарын батламжит гар урлалын бүтээлийн шагналыг хүртсэн Ноосон зангилаа дундын хоршооны дарга Ц.Цэнд-Аюуш Монгол улсаас бүтээгдэхүүн оролцуулж байсан арга туршлагаас хуваалцах аж.
Д.Цэцэг

0 comments:
Post a Comment