Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд өнөөдөр "Пума империал" зочид буудлын хурлын танхимд хүүхэд хамгааллын асуудлаар зөвлөлдөж байна.
Энэ үеэр "Хүүхэд гэр бүлийн шинэчлэлд хамтдаа" үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулах байгууллага бүр дагаж мөрдөх, "Хүүхэд хамгааллын журам", хүүхэдтэй ажилладаг, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хүрээнд дагаж мөрдөх, "Хүүхэд хамгааллын нийтлэг бодлого"-ын баримт бичгийн төслийг иргэд, байгууллага зохих талуудын оролцоотой дахин сайжруулах зэрэг асуудлаар хэлэлцэх аж.
Хэлэлцүүлгээс гарсан үр дүнгээр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд хэлэлцүүлж батлуулах бөгөөд Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү баримт бичгийн төслийн нэгдсэн танилцуулгыг хийх юм байна.
П.Наран
0 comments:
Post a Comment