Монгол Улсын гавьяат тамирчин, Уулын спортын ОУХМ Г.Өсөхбаяр Хойд туйлыг зорих их аялалдаа маргааш гарна. Тэрбээр энэхүү аяллаараа Хойд туйлын хамгийн хойд цэг болох 90 градуст хүрэх зорилготой билээ. Өмнөговь аймгийн уугуул Г.Өсөхбаярт тус аймгийн төлөөлөл өнөөдөр гавьяат тамирчнаа хүлээн авч уулзлаа. Уулзалтад Өмнөговь аймгийн ЗДТГ-ын нийгмийн хэлтсийн дарга Н.Жамъянхорол, Хяналт шинжилгээний тасгийн дарга Г.Хандармаа нар хүрэлцэн ирж, Хойд туйлын 90 градуст мандуулах Өмнөговь аймгийн тугийг гардуулав. Мөн Өмнөговь аймгийн ЗДТГ-аас түүнд таван сая төгрөг хандивлалаа.
П.Наран
0 comments:
Post a Comment