Монгол улсын Сангийн сайд асан Сангижавын Баярцогт Швейцарийн банкинд нууц данстай гэдэг баримтаар нотлогдсноор албан тушаалаасаа буухад хүрээд байгаа тухай мэдээлэл өнөөдөр цахим ертөнцөөр түгэж байна.Уг эх сурвалжид дурдсанаар С.Баярцогт Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциумд өгсөн ярилцлагандаа "Би тэр дансыг нээх хэрэггүй байсан. Би тус компанитай холбоотой гэдгээ мэдэгдэх хэрэгтэй байсан. Би өөрийнхөө нэр төрд санаа зовохгүй байна. Би зөвхөн гэр бүлдээ л санаа зовинож байна. Мэдээжийн хэрэг би албан тушаалаасаа огцрох хэрэгтэй" гэж ярьсан байна.
2008 оноос 2012 оны наймдугаар сар хүртэл Монгол улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт нь нууц дансандаа нэг сая гаруй ам.доллартой хэмээн мэдэгджээ. Одоогоор С.Баярцогт УИХ-ын дэд даргын албыг хашиж байгаа юм.
С.Баярцогт өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банк, Европын бүтээн байгуулалтын банкуудын удирдлагуудтай олон улсын хурал цуглаанд оролцож байх үеэрээ гадны хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэгийг Монгол улсад оруулахад саад тотгор хийж байсан аж.
Тэрээр "Legend Plus Capital Limited" компанитай холбоотой юм байна.
Б.АНХТУЯА
0 comments:
Post a Comment