Сайдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн этгээдэд хорих ял оноов

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын гарын үсгийг дуурайлган зурж, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад магистрантур, докторантурт төрийн сангийн тэтгэлгээр суралцуулна хэмээн иргэдийг залилсан Д.Амгаланбаатарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх шийдвэрлэжээ.

Тэрбээр сайдын гарын үсгийг дуурайлган бичсэн хуурамч баримтаа иргэдэд үзүүлж, 100 хувийн тэтгэлгээр АНУ, Англи, БНСУ, Японд суралцуулах зар гаргаж, иргэдээс 10-20 мянган ам.доллар авдаг байсан аж. Уг үйлдлээ итгүүлэхийн тулд "Төрийн сангийн тэтгэлэгт хамрагдахыг зөвшөөрлөө" гэсэн бичиг бүхий хуурамч баримт үзүүлж байсан нь нотлогдсон аж. Уг залилангийн хэргээс болж, 43 хүнд 450 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
Сэжигтэнд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэнгэлмаа 12 жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх санал гаргасан байна. Харин шүүх бүрэлдэхүүн чанга дэглэмтэй ангид 11 жил хорих ял оноохоор шийдвэрлэжээ.
П.Наран

0 comments:

Post a Comment