Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзлээ

Өнгөрсөн мягмар гаригт МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан болсон. Энэ хуралдаанаас Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн, улс орныхоо эдийн засгийг хүнд байдалд оруулаад байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцох чиглэлийг МАН-ын Удирдах зөвлөлөөс намын бүлэгтээ өгсөн юм.

Өнөөдөр үдээс хойш УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар хуралдаж Ерөнхий сайдад хариуцлага тооцох тухай Удирдах зөвлөлийн шийдвэрийг зүйтэй гэж үзлээ гэж УИХ дахь МАН-ын бүлгийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 comments:

Post a Comment