БНАСАУ-ын эрх баригчид цөмийн туршилт хийхэд оролцсон 10 мянга гаруй мэргэжилтнийг шагнав

БНАСАУ-д газар дор цөмийн туршилтад бэлтгэж, хийхэд оролцсон тус улсын 10 мянга гаруй эрдэмтэн, технологч, ажилчин, цэргийн барилгачин, төрийн албан хаагчид дээд цол олгож, шагнал гардуулжээ.

Улсын албан ёсны мэдээллийн агентлагийн мэдээлснээр, тэднээс 100 хүнд БНАСАУ-ын баатар цол олгож, "Алх, хадуур" алтан медаль, нэгдүгээр зэргийн төрийн далбааны одон гардуулсан байна.  Туршилт хийхэд оролцсон 17 хүнийг  Ким Чен Ирийн одонгоор шагнаж, 19 хүн мөн түүний нэрэмжит төрийн шагнал авч, 12 хүн ардын эрдэмтэн болжээ.

"Өмнөхтэй харьцуулвал овор хэмжээгээрээ бага  ч,  дэлбэрэлтийн асар их  хүчтэй" цөмийн бөмбөгийг хоёрдугаар сарын  12-нд газар дор дэлбэлсэн юм. Туршилт "хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлээгүй" бөгөөд БНАСАУ-ыг аюул байдал, бүрэн эрхт байдлыг хангах бодит арга хэмжээний нэг хэсэг боллоо" гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг тэмдэглэжээ.

С.Золбоо

1 comments: