Д.Загдсүрэнг баривчилсан уу

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай  "Өдрийн сонин" тэргүүн нүүрэндээ өчигдөр нийтэлсэн юм.

Эл мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ ор үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл нэрээ нууцалсан АТГ-ын мөрдөн байцаагч Д.Загдсүрэнтэй холбоотой гомдол  манайд ирсэн гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм.

Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх  Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг өчигдөр АТГ-аас  баривчиллаа гэсэн мэдээлэл  өнөөдөр зарим сайтуудаар цацагдаж  эхэллээ.

Энэ талаар  Д.Загдсүрэнгийн туслахаас утсаар тодруулахад "Даргыг баривчилсан гэсэн мэдээлллийг огт сонсоогүй юм байна. Өчигдөр ажлаа хийж өнжсөн. Маргааш арга хэмжээтэй учраас өнөөдөр ажил дээрээ ирэх ёстой. Одоогоор утас нь холбогдохгүй байна" гэсэн тайлбарыг өглөө.

Манай сайтаас өөртэй нь холбогдох гэсэн боловч гар утас нь салгаастай байна. Түүнийг Монголын тамирчдад зарцуулах ёстой мөнгөний тодорхой хувийг хувийн компани руу шилжүүлж түүнийгээ хувьдаа завшдаг гэх үндэслэлээр  эрүүгийн хэрэг үүсгэгдэн АТГ-т шалгуулж байгаа гэх.

Тодруулбал, тэр мөнгө нь Олон улсын олимпийн хорооноос төдийгүй Монгол Улсын Засгийн газраас тус хороонд ирдэг мөнгө гэнэ. Монголын тамирчдын бэлтгэл сургуулиалт, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд зарцуулах учиртай  энэ санхүүжилтийн тодорой хувь нь тамирчдад биш МҮОХ-ны зарим удирдлагуудын "халаасанд" орж байгаа гэсэн мэдээллүүд ар араасаа цуварч гарах боллоо.

Тэрбээр МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хаших явцдаа тус холбооны өмчлөлийн газар буюу хашаан доторх хэсэг газрыг Тамирчин  гэх нэртэй сувилалд  дур мэдэн өгсөн  хэрэгт буруутгагдаж байгаа аж. "Тамирчин" сувиллалын тухай тодруулахад 2008 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд захирал нь Монголын үндсэний олимпийн хорооны  хуулийн зөвлөхөөр ажилладаг гэнэ.

Өөр нэг эх сурвалжийн мэдээллээр Олимпийн хороо нь төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй. Гэхдээ  гадаадаас манай тамирчдын бэлтгэл сургуулиалтад зарцуулах ёстой мөнгийг шамшигдуулсан гэх гомдол гарсан байж магадгүй. Үүнтэй холбоотой асуудалд  МОҮХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өмгөөлөгч авсан гэх мэдээлэл ч бий.

Н.Түвшин

1 comments:

  1. boliochee, tumen olnii itgeliig, mongol ulsiinxaa ner turiig bodoochee.unuudur xonogiin xoolgui xichneen xuuxed xetsuu amidarch bnaa.getel ene met erx yambatanuud duraaraa durgij guitslee.yun uls ornii amidral saijraad bna saijraad bna be xaa bna?
    ardchilal neriin dor kommunizmiin ueiin uldegdluud, ed mungunii shald awtagdsan xeseg erx medeltnuud ichij amidaraachee.chadaxgui bol uhej dald oroochee

    ReplyDelete