"ТВ 7 хоног" сэтгүүлийн энэ долоо хоногийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Тус сэтгүүлийн тэргүүн нүүрт "Монголын залуу үе садар самуун, хүчирхийлэл сурталчилсан кино, нэвтрүүлгийг дуртай сувгаа эргүүлэн үзэж, гаднын соёлын түрэлт, экспансийг ямар ч хориг саадгүйгээр тархиндаа нэвт шингээх бололцоог замбараагүй олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямар ч хориг саадгүй олгож байна. Мэдээллийн хор Улаанбаатарын утаанаас ч илүү монголчуудын тархи оюуныг хордуулж байна. Өнөөдөр Монгол шиг задгай, иргэдийнхээ ухамсар сэтгэхүйг хамгаалалтгүй орхисон улс орон тун цөөн. Арилжааны сувгуудаар залуу үеийн ёс суртахуун, оюун санаанд гаж нөлөө үзүүлэх нэвтрүүлэг гарахаас сэрэмжлэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дэргэд олон нийтийн зөвлөл ажиллуулах шаардлагатай болоод байна" гэсэн сэтгүүлч Г.Уянгын нийтлэл гарсан нь учиртай.
Тус сэтгүүлийн дугаарын зочноор "Урбанек" компанийн ерөнхий захирал Б.Лхагважав уригдаж, сэтгүүлч Б.Даариймаагийн хийсэн "Бэлтгэлгүй хүн боломжийн хажуугаар нүдээ аниад өнгөрдөг" гэсэн ярилцлага нийтлэгджээ. Зочин маань бүтээгдэхүүн хийж зарна гэдэг хөгжимтэй адил зүрх сэтгэлээ өгөх хэрэгтэй. Тэр дундаа чанарыг барина гэдэг хэцүү. Чанар барина гэдэг өөрөө гайхалтай зүйл. Ногоонуудаа бид Польшоос оруулж ирдэг. Орос, Израиль гээд олон орон тэндээс авдаг хэмээн ярьсан байна.
Гуравдугаар сарын 13 интернэт сүлжээ үүссэн өдөр. Үүний үндсийг 1960 онд АНУ-ын Аюулгүй байдлын алба цөмийн зэвсгийн хүчинд тэсвэртэй сүлжээ зохион бүтээх санаа дэвшүүлснээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. "Шаргал мэдээ"-ний буланд "Топ модель Одгэрэлийн шинэхэн дурлалт залуугаар жүжигчин Баттөр гэнэ үү", "7000$-ийн хөхтэй "Гурван охин" хамтлагийн Соло урууландаа гель шахуулах гэнэ", "Монгол гэрт амьдрахыг уриалдаг Жавхлан өөрөө орон сууцанд өвөлжив", "Бооёогийн ургаж буй наран өнгөт гоёл", "Шинэ үе"-ийн Ганбаагийн жин 100 кг хол давжээ" зэрэг олон мэдээ нийтлэгдсэн байна. Мөн Холливудын аймаар бүсгүйчүүдийн бүтээсэн гайхамшигт дүрүүдийг гэрэл зурагтай нь нийтэлжээ.
Энэ долоо хоногт "Тарган хувьсгал", "Бүсгүйчүүдийн цохилт", "Зөвхөн урилгатай нь", "Шөнө дундын нуур" зэрэг уран сайхны онц сонирхолтой кино хэзээ, аль сувгаар гарахыг "ТВ 7 хоног" сэтгүүл төвөггүй хэлж өгнө. Аваргын лигийн хамгийн маргаантай шийдвэрүүд, оддын амьдрал, "Цэвэршилт: хөгшрөхөөс айх хэрэггүй" эрүүл мэндийн зөвлөгөөг сонирхон уншаарай. "В2 аминдэм дутагдаагүй биз" гэсэн сонжоонд хариулбал хавар цагт тустай байж юуны магад.
"ТВ 7 хоног" сэтгүүл бүтэн долоо хоногийн турш танай гэр бүлийн бүх гишүүдэд тусална.
0 comments:
Post a Comment