БОНХЯ-наас анчдад тусгай үнэмлэх олгох журмыг боловсруулжээ. Анчны үнэмлэхийг анчны сургалт зохион байгуулах мэргэжлийн байгууллагад тусгай дугаартай сургалтын гэрчилгээг аймаг, нийслэлийн боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага иргэн өргөдөл гаргаснаас хойш ажлын 14 хоногт багтаан шийдвэр гарган анчны үнэмлэхийг засаг захиргааны харьяаллын дагуу олгох юм байна. Гэхдээ анчин нь газар нутаг, уул усаа сайн мэддэг чадвартай байж ан агнах эрхийн үнэмлэх авах аж. Өмнө нь БОНХЯ-аас ан хийх тусгай хуваарь гаргадаг байсныг болиулж тухайн аймаг, сумдын нөхөрлөлөөс энэ жил хэдэн тооны угалз хөгширсөн гэж бүртгэсэн байна, түүнд нь үндэслэн агнах тоог гаргах юм байна.
П.Наран
0 comments:
Post a Comment