Сахарын агууламж ихтэй ундаа үхлийн шалтгаан болж байна

Харвардын Их Сургуулийн судалгааны багийнхны хийсэн судалгааны үр дүнд чихэр ихтэй ундаа хэрэглэх нь эрүүл мэндэд тун их сөрөг нөлөөтэй болох нь батлагджээ. Судалгаагаар чихэр ихтэй, газтай ундаа ууснаас үүдэн дэлхий дээр жилд 180 мянган хүн  амиа алддаг аж. Тэдгээрийн  25 мянга нь зөвхөн АНУ-ийн иргэд байна гэсэн тооцоог мөн гаргасан байна.

Энэтхэгийн судлаач эрдэмтэн Гитанжали Синх энэ төрлийн судалгаан дээр дагнаж ажиллаад таван жилийн хугацаа өнгөрчээ.Түүний багийнхны хийсэн судалгаагаар энэ хугацаанд 133 мянган хүн чихрийн шижин өвчнөөр нас барсан байна. Харин 44 мянган хүн чихэр ихтэй ундааг их хэрэглэсний улмаас зүрх судасны өвчнөөр өвчилж нас барсан бол  6000 хүн ямар нэг төрлийн хорт хавдрыг богино хугацаанд тусч нас барсныг тогтоосон байна.Түүнчлэн эрүүл зөв хооллолтын горимыг алдагдуулдаг хэмээн аль болох хэрэглээгээ бууруулах уриалга гаргаад байгаа юм.

АНУ-ын "Ундаа үйлдвэрлэгчдийн холбоо" энэ судалгааг эсэргүүцсэн байна. Тэд энэ судалгааг зүгээр л шуугиан дэгдээх гэж хийсэн зүйл гэж дүгнэжээ.Мөн чихэр ихтэй ундаанаас болж хорт хавдар үүсэх учиргүй хэмээн шүүмжилсэн байна.

Харин эдгээр эсэргүүцэлтэй тулгарсан судлаачид хүмүүст хандан "Эрүүл  байхын эх үндэс бол зөв хооллолт байдаг. Тиймээс аливаа идэж байгаа зүйлийнхээ орц найрлагыг зөв тохируулан хэрэглэх хэрэгтэй. Эрүүл мэндээ үнэхээр бодож байвал амтанд автах сонголтоо хязгаарлах хэрэгтэй" гэжээ.

Э.Мөнхнасан

0 comments:

Post a Comment