Инфляци буурах уу?
1 цаг 37 минутын өмнө
-Инфляци хэдийчинээ хурдтай саарна төдийчинээ сайн гэж ойлгох хэрэгтэй. Инфляци 5,5 хувиар буурахад Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлого бага боловч нөлөөлсөн нь мэдээж. Энэ нь махны үнэ, ам.долларын ханшийн зөрүүнээс харагдаж байгаа юм. Хойшид эрчимтэй буурах эсэхэд эргэлзээ төрүүлсэн нэгэн судалгааны дүнг би дурдмаар байна. Өнгөрсөн оны аравдугаар сард манай сургууль санамсаргүй түүврээр сонгосон 2000 гаруй хүнээс "Хэрэглэгчийн итгэлийн индекс"-ийн судалгааг авсан. Судалгааны дүн энэ онд инфляци нэг оронтой тоонд шилжих итгэлийг төрүүлэхээргүй гарсан. Цаашид эрчимтэй арга хэмжээ авч чадахгүй бол инфляци 10 орчим хувьд эргэлдэх болов уу. Гэхдээ ямар арга хэмжээ авахаас бүх зүйл шалтгаална. Бодлогоо улам боловсронгуй болгох хэрэгтэй. Инфляцийг бууруулна гээд төрийн оролцоог хэт нэмэгдүүлж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор ийм хандлага гарахыг үгүйсгэхгүй. Урьд өмнөх алдааг давтахгүйн үүднээс ийн хэлж байна л даа. Пүршийг шахаж шахаж байгаад тавихад яаж үсэрдэг билээ. Түүн шиг зүйл битгий хийгээсэй.
Хүмүүст итгэл төрж эхэлсэн нь сайн хэрэг
СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал:

Дэд хөтөлбөрүүдийг дүгнэхэд эрт байна
МУИС-ийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс:
-Инфляцийн 5,5 хувийн бууралтыг сайшаах, эсвэл буруутгахад арай л эрт байна. Манай улсад инфляци зургаан хувьд хүрч байсан түүх бий. Тэгэхээр энэ жилдээ инфляцийн хувь буурах эсэх, бууралт нь байнгынх байж чадах нь уу гэдгийг харж байж "дүн тавих" хэрэгтэй болов уу. Мөнгөний нийлүүлэлт болоод зах зээлийн өнөөгийн нөхцөлийг ажиглаад байхад инфляци цаашид буурах боломж бий. Инфляци буурахад дэд хөтөлбөрүүд нөлөөлсөн гэж болох ч үр дүн нь харагдах хараахан болоогүй. Өнөөдрийг хүртэл баримталж ирсэн Монголбанкны "Мөнгөний бодлого" нь боломжийн орон зайг бий болгосон гэж боддог. Давуу тал ч гэж хэлж болох энэ амжилтыг хүмүүс мартдаг. Түүнчлэн манай улсын гадаад худалдаа алдагдалтай байгаагийн дээр гадаадын хөрөнгө оруулалт царцанги байдалд орчихоод байна. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

0 comments:
Post a Comment