Авто тээврийн газар БНСУ-тай хамтран ажиллана

Зам, тээврийн яамны  харъяа Авто тээврийн газрын дарга болон холбогдох албаныхан БНСУ-ын Авто тээврийн газарт албан ёсны айлчлал хийж байгаа аж. 2010 оны аравдугаар сараас эхлэн өнөөг хүртэл Зам, тээврийн яамны  харъяа Авто тээврийн газрын 64 ажилтан тус улсын Авто тээврийн газарт албан ёсоор айлчлал хийсэн гэнэ. Тэд энэ хугацаанд тус улсын авто замын хөдөлгөөнийг зохицуулж буй арга туршлага, замын тэмдэг, гарц, дохио, чанар, байрлал, чиглэл, замын хөдөлгөөн шууд хянах систем, камержуулах арга барил гээд олон төрлөөр хамтран ажиллаж, туршлага судлаж ирсэн байна. Харин энэ удаагийн айлчлалаар хоёр тал цаашид  хамтран ажиллах гэрээ хийхээр хэлэлцэж байгаа аж.

П.Наран

0 comments:

Post a Comment