“Galaxy S IV” өнөөдөр худалдагдана

Samsung"-ийн шинэ ухаалаг гар утас "Galaxy S IV" нь өнөөдрөөс худалдаанд гарах гэнэ. Шинээр гарах утасны загварт гарсан томоохон өөрчлөлт бол нүүрэн хэсэг дэх товчлууруудыг байхгүй болгон, хэмжээг нь нэлээд томсгосноороо онцлог аж.

Мөн зургийг нь  "Samsung" компани SamMobile.com сайтад нийтэлж байсан ч гар утастай холбоотой ямар нэг дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна. Бодит байдал дээр уг гар утас ямар байх нь тодорхой биш байгаа ч сайт дээр тавьсан зургаар бол Samsung-ийн дараачийн ухаалаг утаснууд өнгөрсөн жилийн хамгийн шилдэг борлуулалттай "Galaxy S III"-ийн загвараас нэг их зөрөхгүй байх гэнэ.

0 comments:

Post a Comment