“Хyвь тавилангийн ээдрээ”-г мэдрүүлнэ

Монголын шилдэг зохиолч, нийтлэлчид хамтран зохиолыг бичсэн "Хyвь тавилангийн ээдрээ" кино энэ сарын 15-аас эхлэн үзэгчдийн хүртээл болно. Олон зохиолч хамтран нэг кино зохиолыг бичих аргыг конверийн систем гэдэг бөгөөд одоо дэлхий дахины мөрдөгдөж буй хамгийн сүүлийн үеийн стандарт юм.

Энэхүү шинэ стандартыг Монголд нyтагшyyлахаар ерөнхий зохиолч Б.Цэнддоотой Монголын шилдэг нийтлэлчид болох Гаамп (н.Билгүүн), Артаньян (Д.Түмэн-Өлзий), Анхаа (Г.Анхбаяр), Д.Батбаяр, яруу найрагч Д.Энхболдбаатар нар хамтран ажилласан гэдэг yтгаараа тун сонирхолтой болжээ.

Монголын Үндэсний "Боловсрол суваг" телевиз, "Фрийлайн" продакшн, "Непко" хэвлэлийн компанийн хамтын бүтээл "Хувь тавилангийн ээдрээ" олон ангит уран сайхны кинонд 300 гарyй жүжигчин дүр бүтээж, 500 гаруй уран бүтээлчийн хөлс хөдөлмөр шингэсэн уран бүтээл аж.

П.Наран

0 comments:

Post a Comment